images

Их сургуулийн багш, оюутнууд 12000 нэгж цус хандивлажээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-19


   Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас оюутны хөгжил, нийгмийн оролцоонд чиглэсэн “Дусал цус-Дүүрэн амьдрал” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Тус аянд ХААИС, МУБИС, "Этүгэн" тэргүүтэй 14 их, дээд сургууль, оюутны клуб нийгэмлэгийн 5000 гаруй оюутан, багш, ажилтнууд хамрагдаж, 12000 нэгж цус хандивлажээ. Иймд Цус сэлбэлт үндэсний төвөөс өчигдөр шаардлагатай цусны нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулсан оюутнуудад талархлын бичиг гардуулсан байна. Энэ аяны хүрээнд өнгөрөгч сард мөн АШУҮИС-ийн Дархан-уул аймаг дахь салбарын оюутнууд 888 нэгж буюу 350 гаруй литр цусаа хандивлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.